Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал боллоо. Иргэдийн төлөөлөл “Юмны үнэ тэнгэрт хандаж байхад төр засаг арга хэмжээ авахгүй байна. Нүүрсний хулгайчдын нэрсийг ил тод зарламаар байна. Яагаад тэр хулгайчдын нэрсийг зарлахгүй байна вэ?” гэгчлэн ярилаа. Үг хэлсэн хүмүүсийн дийлэнх нь УИХ тарж, Засгийн газар огцрох ёстой гэцгээж байв.
Нар шингэх үед жагсагчид Их тэнгэрийн ам руу явцгаасан учир Маршалын гүүрэн дээр цагдаагийн алба хаагчдын хамгаалалт гарч, автомашины хөдөлгөөнийг хаалаа.
Д.Бат