ӨАБНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 17-ны баасан гарагт Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эхэлнэ гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Exercise MOSI” нэртэй уг сургуулилалт хоёрдугаар сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн далай дахь Өмнөд Африкийн Тэнгисийн цэргийн хүчний гол бааз байрладаг Дурбан болон Ричардс булангийн хоорондох усан бүсэд явагдана.
ОХУ-ын талаас энэхүү сургуулилалтад “Зөвлөлтийн флотын адмирал Горшков” харуулын хөлөг онгоц, “Кама” цэнэглэгч онгоц, Хятадын талаас эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц, харуулын хөлөг онгоц болон туслах хөлөг онгоц, манай улсаас нэг харуулын хөлөг онгоц, хоёр туслах хөлөг онгоц оролцоно гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Өмнөд Африк, Орос, Хятадын гурван талын сургуулилалт хоёр дахь удаагаа болж байна. Өмнөх хамтарсан сургууль 2019 оны 11 дүгээр сард Өмнөд Африкийн баруун өмнөд хэсэгт орших Кейптаун хотын ойролцоо Атлантын далайд болжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.