“Их 20”-ын Эрчим хүчний сайд нарын уулзалт Энэтхэгийн Гоа хотод боллоо. Уулзалтад оролцсон Энэтхэгийн Эрчим хүчний сайд Р.К. Сингх хэвлэлийн бага хурал дээр “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр шинэлэг арга хэмжээ авах талаар бүгд санал нэг байна” хэмээн мэдэгдэв. Эрчим хүчний шилжилтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар ч сайд Сингх нэмж хэлээд улс орнууд эрчим хүчний дэвшилтэт технологио хуваалцах, ялангуяа хөгжиж буй орнуудад хямд өртөгтэй санхүүжилт хэрэгтэйг онцоллоо.
Хурлын төлөөлөгчид чөлөөт, нээлттэй худалдааг дэмжин, нүүрстөрөгчөөс ангижирч байгаль орчинд хор хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрийг шинээр гаргаж ирэх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ.