Ерөнхийлөгч асан Дональд Трампийг дөрвөн хэрэгт буруутган хэрэг үүсгээд байгаа. Трампийн хувьд 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордон руу халдсан хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Надад тулгаж байгаа ял нь улс төрийн өрсөлдөгчөө хавчиж байгаа одоогийн эрх баригчдын үйлдэл” хэмээн онцолсон юм гэж CNN мэдээллээ.