Скүүтер, дугуйны хэрэглээ хүүхэд, залуусын дунд ихэсч байна. Үүнийг дагаад автозамаас гадна явган хүмүүс, хүүхдүүд осолд өртөх нь нэмэгдэж байгааг албаныхан анхааруулах болсон. Даанч нийгэм ул суурьтай хүлээж авахгүй байна. Өнөөдөр 16.30 цагийн үед Ионсей эмнэлгийн хойд явган хүний зам дээр 20-иод насны залуу 2-3-хан насны орчим хүүхдийг шүргэж унагачихаад Арслантай гүүр уруудаад зугтаав! Хүн чанар алга болжээ!
С.Сүрэн