Энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22.00 цагаас 30-ны өдрийн 08.00 цагийн хооронд Нийслэл болон Орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
Хяналт шалгалтаар:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-577,
Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-240,
Эрэн сурвалжлагдаж байсан-39 хүн,
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-21
Нийт 3868 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна гэж Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.