Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх