“Монгол Улсад хийгдсэн пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ, дам нөлөөллийг үнэлэх” судалгааны дүнг хэлэлцэх хурал 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Блю Скай зочид буудалд боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм гэж уриалсан юм.
Иймээс ЭМЯ нь бага насны хүүхдэд уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн үр дүнг нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг 2015-2022 онуудад хийсэн.
Судалгааг Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ДЭМБ-ын судалгааны багуудтай хамтран ЭМЯ/ХӨСҮТ-ын баг ЭХЭМҮТ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн тасагт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасагт гүйцэтгэсэн байна.
Судалгаанд уушигны үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтсэн 2-59 сартай нийт 17,748 хүүхэд, 18-аас дээш насны 7,467 насанд хүрэгчдийг хамруулсан.
Судалгаанд хамрагдагсад бүрээс зөвшөөрөл авсны үндсэн дээр асуумж авч, лабораторит шинжилгээ хамар залгиурын арчдас, цусны сорьц, цээжний рентген зураг авсан.Цээжний рентген зураг бүрийг Австрали улсын Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн рүү цахимаар илгээж, рентгений зөвлөх эмчээр уншуулаж оношийг баталгаажуулан ажилласан. Хамар залгиурын арчдасын шинжилгээ нь Австрали улсын Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн лабораторит шинжилгээ хийгдсэн.
Судалгааны дүнг Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ДЭМБ-ын судалгааны багуудтай хамтрсан ЭМЯ/ХӨСҮТ-ын баг танилцуулж , Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн Дэд профессор Клайре вон Моллендорф, Дэд профессор Докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар дэлгэрэнгүй танилцууллаа.