Ойн бяцхан чөлөөнд цав цагаан цасан дунд сүрлэг ногоон гацуур сүндэрлэнэ. Ялдамхан бяцхан амьтад ядрахыг үл тоон тойрон бүжнэ. Бусдыгаа урин дуудах мэт бугын урамдахыг бултаараа сонсчээ. Адтай бяцхан туулайнууд уралдан уралдан ирлээ. Алиахан бяцхан хэрэмнүүд ар араасаа цувраад ирлээ. Хөвчийн хөх чононууд хөөцөлдөн тоглосоор ирлээ. Аварга том баавгайнууд ч амтат зүүдээ орхичихоод аахаг таахаг алхалсаар айсуй. Тэр ч бүү хэл үлгэрийн 7 одой өнөөх дуугаа дуулсаар яаран яаран ирлээ. Шинэ жилийн баяр ийнхүү эхэллээ. Шидэт өвлийн өвгөн цасан охидоо дагуулсаар морилоход ойн олон амьтан онцын их баярааp угтан авч дуу хуур, бүжиг наадмаараа бэлэг барив…
Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн Т.Отгондалай, А.Болормаа багштай дунд ангийн Б бүлгийн шинэ жилийн цэнгүүнд саатан морилоход үнэндээ ийм л мэдрэмж төрсөн юм. Авьяаслаг бяцхан багачуудын дуулан бүжих нь тэр чигээрээ үлгэр шиг гэгээн…Олон зүйлийг богино хугацаанд сурч мэдэж байгаа нь цэцэгс дэлбээлэх мэт…
Ойн цоoрхойд тэмдэглэсэн тэр нэгэн шинэ жилд миний бие саатан тухалсан нь аз буюу.
Д.Лхагва