Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв.