Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч А.Ганхуяг тус дүүргийн 10 дугаар хорооны иргэд, байгууллага.оршин суугчдыг хамруулсан “Ахуйн осол аюулын харанга дэлдэж байна” сэдэвт төслийг санаачлан Хүний хөгжил хамгааллын “Номун ТББ” хамтран зохион байгуулав.Төслийн хүрээнд ахуйн ослын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд санал асуулга явуулж мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжтай анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж иргэд байгууллагад тараан түгээх ажил зохиов. Тэрээр өмнө нь Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хамтдаа хичээцгээе төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Дээрх төслүүд нь аюулгүй орчинд амьдрах, аюул ослоос сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангахад тус нэмрээ оруулах үр дүнтэй ажил болно гэж үзэж бна.
А.Ганхуяг