АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Virginia” цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Бусан хотын тэнгисийн цэргийн баазад ирлээ.
“АНУ-ын байлдааны шумбагч онгоцыг байрлуулснаар бид тус улстай тэнгисийн цэргийн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Santa Fe” ангиллын “Los Angeles” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад байрласнаас гурван долоо хоногийн дараа уг шумбагч онгоц Сөүлээс зүүн өмнөд зүгт 320 км-ийн зайд орших Бусан хотод ирж байна.
БНАСАУ энэ сард тив алгасагч баллистик пуужин харваж магадгүй байгаа тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын газрын дэд дарга Ким Тэ Хё энэ долоо хоногт мэдэгджээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.