“Ховд-ажлын байр” хөдөлмөрийн яармаг, нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2023 онд гурван удаа амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 4230 иргэд, аж ахуйн нэгж оролцож, нийт 1881 сул чөлөөтэй ажлын байранд 614 ажилгүй иргэн зуучлагдсан байна. Нийт ажилд зуучлагдсан иргэдийн 50 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагджээ.