Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тус улсын төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурч буй асуудалд онцгой анхаарахыг уриалаад эл асуудлын учир шалтгааныг тогтоох, үр дүнтэй шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгааг мэдэгджээ.
Засгийн газраас хүчин чармайлт гаргаж буй хэдий ч төрөлт буурсаар байгаа тул Юн Сог Ёль дээрх мэдэгдлийг Засгийн газрын мягмар гаргийн хуралдааны үеэр хийсэн байна.
Статистикийн газрын мэдээллээр, төрөлтийн түвшин 2023 оны III улиралд 0.7 хувь буюу хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн нь хүн амын тоог 51 саяд тогтвортой байлгахад шаардлагатай 2.1 хувиас эрс доогуур байна.
“Төрөлтийн асуудал биднээс нөхцөл байдалд илүү нухацтай хандаж, үүний шалтгаан, шийдлийг өмнөхөөсөө өөр өнцгөөс харахыг шаардаж байна” гэж Өмнөдийн Солонгосын Ерөнхийлөгч хэллээ.
Мэргэжилтнүүд төрөлтийн түвшин буурч байгааг ялангуяа боловсрол гэх мэт салбарт хүчтэй өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж байгааг тэрбээр тэмдэглээд ийм асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж цохон тэмдэглэв.
Үүнээс гадна, тэтгэвэр, хөдөлмөр, боловсролын салбарт гурван чухал шинэчлэлийг хийж дуусгах амлалтаа биелүүлнэ гэдгээ дахин илэрхийлж, эдгээр шинэчлэл нь улс орны өсөн дэвжих чадавхыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэлээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.