Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Ардчилсан нам”-ын дарга Ли Жэ Мён Бусан боомт хотод байх үеэрээ халдлагад өртжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн гэж Yonhap агентлаг мэдээллээ.
Ли Жэ Мён Бусан дахь барилгын ажилтай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулж байх үед нь үл таних эрэгтэй хүн биед нь халдаж хутгаар хүзүүг нь зүссэн байна.
Халдлага болсноос 20 минутын дараа Ли Жэ Мён эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Yonhap агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийг газар дээр нь саатуулжээ.
Өдгөө 59 настай Ли Жэ Мён бол улстөрч, нийгмийн зүтгэлтэн, иргэний эрхийн хуульч юм. 2010-2018 онд Соннам хотын даргаар, дараа нь 2021 он хүртэл Кёнги мужийн захирагчаар ажиллаж байжээ. 2022 онд тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, 47.83 хувийн санал авч байсан юм.
Юн Сог Ёлийг ерөнхийлөгч болсны дараа Ли Жэ Мён түүнийг чадваргүй, харгис бодлого явуулж байна гэж буруутгаж, төрийн бүтцийн шинэчлэл хийж, засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхийг шаардаж байсан юм. 2023 оны есдүгээр сард тэрбээр эсэргүүцэл илэрхийлэн өлсгөлөн зарлаж байв гэж МОНЦАМЭ мэдээллээ.
1 сэтгэгдэл
19 Patients with the primary cutaneous form have no evidence of systemic disease for at least 6 months after presentation, and spontaneous regression occurs in approximately 25 of patients priligy dosage