Тайванийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дүнг зарлалаа. Тооллогын комиссын мэдээлснээр эрх баригч Ардчилсан Дэвшилт Намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ 40 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ийнхүү Тайваний шинэ удирдагч ардчилсан хүчнээс тодорлоо. Тэрбээр 64 настай бөгөөд Харвардын төгсөгч юм байна. Ийнхүү Тайванийг эх газрын Хятадаас тусгаарлах ёстой гэж үздэг эрх баригч Ардчилсан Дэвшилт Намын нэр дэвшигч 3 сонгууль дараалан ялалт байгууллаа.
“Сонгуулийн үр дүн Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Бээжингийн эрх баригчдад том цохилт болж байгаа юм” гэж ВВС мэдээндээ онцолжээ .
Гэрэл зургийн эх сурвалж: CNN