Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг мягмар гарагт баталлаа.
Шведийг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх тухай протоколыг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа санал хураалтад оролцсон парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэнээр уг баримт бичгийг баталжээ. Харин 55 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн гишүүн түдгэлзсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд довтолсны дараахан Оростой ойрхон оршдог, хиллэдэг Скандинавын орнууд болох Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.