Говь-Алтай аймгаас Улсын аварга малчин 10, Хошой аварга малчин, Аварга саальчин, Аварга тариаланч нар тодорлоо
Засгийн газрын хуралдаанаар 2023 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучилсан, мал сүрэг, тариалангийнхаа чанарт анхаарсан малчид, тариаланчдаа тодруулаад байна.
Энэ жил Говь-Алтай аймгийн
– Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр “Улсын хошой аварга” малчин боллоо.
Мөн
– Халиун сумын Чацран багийн малчин Б.Бум-Эрдэнэ
– Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Ш.Батболд
– Бугат сумын Биж багийн малчин Р.Ширчинням
– Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат
– Чандмань сумын Талын шанд багийн малчин Д.Гүнчиг
– Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян
– Шарга сумын Хамтын хүч багийн малчин П.Энхбаатар
– Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ц.Батболд
– Тайшир сумын Далан багийн малчин Б.Мөнхзаяа
– Дарив сумын Жавхлант багийн малчин Н.Батболд нар “Улсын аварга малчин” боллоо.
– Шарга сумын Баянгол багийн саальчин Д.Сувд “Улсын аварга саальчин”
– Тайшир сумын иргэн Д.Эрдэнэбаатар “Улсын аварга тариаланч” болж байна.
Залуу үедээ мал маллах арга туршлагаа хуваалцаж, малын чанарыг сайжруулж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа, ажил хөдөлмөрөө үнэлүүлж буй Улсын аварга малчид, саальчин, тариаланч та бүхэндээ баяр хүргэе.