Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448 дугаар тогтоолоор баталсан.
Энэ дүрмээр даатгуулагч, хүнийг ирүүлэхгүйгээр, цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.
Мөн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны А/04 дүгээр тушаалаар байгуулсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар мэдээлэл солилцох асуудлаар техникийн хурал, хэлэлцүүлэг хийв.
Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академи УТҮГ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Магадлалын төвөөс албаныхан оролцлоо.