Ус амьдралыг тэтгэгч эрдэнэ гэдгийг хүн бүр мэддэг шиг цусны донор хүн амь аврагч баатар гэдгийг олон нийт ойлгодог, бахархдаг болжээ. Хэдийгээр сар шинийн баяр дөхөөд хүн болгон завгүй байгаа ч өглөөний 10 цагийн үед Баянзүрх цус цуглуулах төв (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн хойно) хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цусаа бэлэглэхээр ирсэн хүмүүс шүү дээ.
Цусаа өгөхийнхөө өмнө халуун цай, кофе ууж суугаа 30-35 насны эелдэг дөрвөн залуутай хэсэг хором хөөрөлдөв. “БАГА ТЭНГЭР” Олон улсын сургуулийн багш нар гэнэ. Өөрсдийгөө Д.Хуншагай, И.Энхбаяр, Д.Ган-Эрдэнэ, Б.Ганболд гэж танилцуулав. “Яагаад донор болохоор шийдэв?” гэж асуувал “Хүнд тус болох гээд л…” гэж цөөн үгээр даруухан өгүүлцгээв. Эрдэм номын үүдийг нээгч эрхэм багш нартаа баярлалаа.
Д.Лхагва
1 сэтгэгдэл
Мундаг юмаа, багш нар