Сар шинийн баярын амралтын өдрүүдэд уламжлал ёсоор ЦССҮТ-ийн захирлын тушаалаар хариуцлагатай жижүүр томилон ажиллуулжээ. Амралтыг угтаж бэлтгэлээ сайтар хангаж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцөө хангалттай бүрдүүлсний үр дүнд байдал тайван өнгөрсөн байна. Яаралтай үед дуудагдан ажиллах эмч, техникийн ажилтнуудын хуваарь гаргаад байсан ч бэлтгэл сайн байсны хүчинд асуудал гараагүй байна.
Дашрамд дурдахад шинийн тавны өдөр Баянзүрх цус цуглуулах төвд өглөөний 10 цагийн байдлаар 8 хүн цусаа өгөөд байлаа.
Д.Лхагва