Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг Монгол Улсын Ерөнхий сайд уриалж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймаг сумдад тусламж хүргэх шуурхай бүлгүүд байгуулагдаж, сайд нар ахлан ажиллаж буй. Тус арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын алба хаагч нар болон харьяа нэгжийн алба хаагч нар хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.