Дэлхийн улс орнуудад цусны донорын сайн үйлсийн хөдөлгөөн өрнөж, олон мянган хүний амь насыг аварсаар байна. Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь адилхан аж. Тухайлбал, АНУ-ын Цусны алба нь Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилладаг байна. Цусны донорын сайн дурын ажилтнууд нь доноруудтай мэндчилж, бүртгүүлнэ. Асуултад хариулж, мэдээллээр хангана. Мөн цай, кофегоор үйлчилдэг аж. Доноруудад хандах тэрхүү онцгой анхаарал нь цусаа хандивлагчдын байнгын дэмжлэгийг татахад таатай сэтгэгдэл төрүүлдэг гэж үздэг байна. Монгол Улсын ЦССҮТ-ийн хувьд ч ийм бодлого, үйл ажиллагаа, менежмэнттэй ажиллаж байна. Донорын үйлс дэлгэртүгэй.
Д.Лхагвадорж