Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд малчид арилжааны банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж, өрхийн орлого тасалдах нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар, малчдын арилжааны банкнаас авсан зээл дунджаар 10 сая төгрөг байна. Нийт малчдын авсан зээлийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1,3 их наяд төгрөг байгаа юм. Малчид зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулснаар арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Үүнтэй холбогдуулж зээлийн хүүгийн 6 хувийг нь малчид өөрсдөө төлж, зөрүүг нь төрөөс хариуцах асуудлыг судлах шийдвэр гаргалаа” гэлээ.