2024.03.06-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Ц.Баярмагнай, Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Гантулга, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээлэл технологийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганзориг, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат нар оролцлоо.
Уулзалтаар:
-Хоёр байгууллагын цаашдын уялдаа холбоо
-Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд
-Мэдээллээ солилцох чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрлээ.