Өчигдөр орой 21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэндуудлага мэдээлэл онцгой байдлын утсанд иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраасан байна. Онцгой байдлын албанаас тухайн автобус компанид хандаж техникийн аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан байна.
Миний мэдэхийн энэ цэнхэр автобус дөрөв дэх удаагаа шатчихлаа. Хэрвээ автобусны хаалга гацах ч юм уу өөр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд зорчигчдын амь нас хохирох хэмжээнд хүрнэ гэдгийг тухайн автобус компани яагаад ойлгохгүй байна вэ? Нийтийн тээврийн газар ч хяналт, шалгалт муу хийж байна!
Д.Лхагва