22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казакстан улсын Астанад хотод болж байгаа билээ. Тус тэмцээнүүдийн финалд Монгол улсаас 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 54кг жинд О.Энхсайхан финалд шалгарч үлдсэн бол Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 50кг жинд Э.Номундарь финалд үлдээд байна.
Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн финал өнөөдөр 19:00 цагаас эхлэх бөгөөд Э.Номундарь маань Энэтхэгийн тамирчинтай аваргын төлөө тулалдана.
22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй финал 2024 оны 05.07-нд 16:15 цагаас эхлэх болно. О.Энхсайхан маань эзэн орны буюу Казакстаны тамирчинтай аваргын төлөө тулалдана.
Монголын боксын холбоо
1 сэтгэгдэл
You have observed very interesting points! ps nice site.Blog range