Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаатай ярилцлаа.
–Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо 2024 оын ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Дүүрэг засаг захиргааны 24 хороотой, хороо тус бүрд Ахмадын салбар зөвлөл ажилладаг дүүрэг нийт 17600 гаруй ахмадтай. Дүүргийн удирдлагууд ахмадын анхан шатны нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг ахмадуудад хүргэх, ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн гурван жилд салбар зөвлөлийн дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл доор 2023 оны 10 дугаар сарын нэгэнд төрийн ордонд Монголын ахмадуудын үндэсний II чуулган хуралдаж уг чуулганаас УИХ, ЗГ, Орон нутгийн захиргааны байгууллагуудад хандаж уриалга гаргасан. Тус уриалгыг хэрэгжүүлэх ажил бүх шатандаа өрнөж ажил хэрэг болж эхэлж байгаа.
Ахмадын хороо ахмадуудын өмнө тулгамдаж байдаг гол асуудлууд болох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгуулах асуудлыг ахмадын дээд шатны байгууллага болон төрийн байгууллагуудад уламжлах,эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээ сувилгаанд хамруулах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг д э м ж и х , с а н х ү ү г и й н д э м ж л э г хөнгөлөлттэй зээл төсөл хөтөлбөрт хамруулах, буцалтгүй дэмжлэг тусламж үзүүлэх, тэдний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,ахмадуудаа алдаршуулах зэрэгт гол ажлаа чиглүүлэн ажилладаг. Манай дүүрэгт соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгч түүнийгээ үр хүүхэд, ач, зээ нартаа өвлүүлэн үлдээж өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ахмадууд цөөнгүй байна. Ийм ахмадуудыг дүүргийн удирдлагууд сайн дэмжиж санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх, бүтээлээр нь үзэсгэлэн гаргах, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд хамруулах, сургалт зохион зохион байгуулах зэргээр ЗДТГ, ХХҮХ, Ахмадын хороо хамтран ажилладаг. Ахмадын байгууллага улсын хэмжээгээр цахим хөтөлбөрт шилжиж байгаа. Чингэлтэй дүүргийн ахмадын хороо түүчээлэн цахим хөтөлбөрт 2023 оны зургадугаар сард бүрэн шилжсэн. Манай ахмадуудын байгууллагын статистик тоо бүртгэл болон ажлын тайлан, мэдээ мэдээллүүд бүгд цахимаар явдаг болсон. Ахмадын салбар зөвлөлүүд сар бүрийн ажлын төлөвлөгөө гаргаж хорооны Засаг даргаараа хянуулан, дүүргийн Ахмадын хорооны даргаар батл у ул а н т ө л ө в л ө с ө н а ж л а а гүйцэтгэдэг. Мөн манай 24 хорооны ахмадын зөвлөлүүд өөрийн онцлогт тохирсон нэг нэг урлаг, спортын арга хэмжээг хорооныхоо нэрэмжит ажил болгож жил бүрийн тодорхой сард зохион байгуулдаг уламжлалтай болсон.Тухайлбал, манай 16 дугаар хорооны ахмадын зөвлөлийн нэрэмжит ажил нь үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол гэр – цайны ёслол”-ыг зохион байгуулж нутаг нутгийн онцлогийг шингээсэн цайгаа чанаж жил бүр шалгаруулж байр эзлүүлдэг. Дүүргийн ЗДТГ, БТСХ Ахмадын хороо хамтран жил бүрийн гуравдугаар сард Ахмадын аварга шалгаруулах софт волейбол, волейбол, гранд гольф, явган аяллын тэмцээн зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ байгаа. Энэ жилийн аварга шалгаруулах ахмадын тэмцээнийг бид саяхан зохион байгуулж 24 хорооны 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд явуулсан юм. Энэ тэмцээнд давхардсан тоогоор 55 баг 500 гаруй ахмад тамирчин оролцсон. 23 дугаар хорооны Л.Нэргүй ахлагчтай баг эрэгтэйчүүдээ манлайлан тэргүүн байр эзэлсэн бол, 16 дугаар хорооны П.Наранчимэг ахлагчтай баг эмэгтэйчүүдээ манлайлж нэгдүгээр байр эзэлсэн.
-Танай дүүргийн ахмадууд Монгол өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд ахмадууд манлайлж ажилладаг байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн үед зарим талаар цай чанах ёс уламжлал алдагдаж айлд ороход ус буцалгаад дүрдэг цай хийгээд өгдөг болсон шүү дээ. Тиймээс эрт үеэс цай чанаж зочноо дайлдаг ёсыг өвлүүлэх нь ахмадуудын үүрэг гэж үзсэн учраас цайны ёслолын арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Үүнийг дүүргийн болоод хороодын удирдлагууд нааштайгаар хүлээн авч, дэмжиж ажилладагт ахмадууд маань талархалтай ханддаг юм. Дүүргийн ахмадын хороо 2022 оноос эхлэн “Нас илүүг сонсъё, ёс ахиуг дагая” уриатайгаар ахмад, залуу, дунд үеийн ариун холбоог бэхжүүлэх, ахмадууд залуучууд бие биенээсээ харилцан суралцаж ажиллахын зэрэгцээ түүх соёл, ёс заншил уламжлалаа хадгалан хөгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Тодруулбал, уламжлалт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд болон соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгч ахмадуудыг олон улсын болон Монгол Улсын буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, соён гэгээрүүлэх, ахмадууд болон залуу хойч үедээ өвлүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн. 2022 онд дүүргийн Засаг дарга үндэсний уламжлалт шагайн харваа, угийн бичиг хөтлөх ажлыг дэмжин хөтөлбөр тус бүрд тав, таван сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Ингэснээр шагайн харвааны багтай болж улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байна. Мөн дөрөвдүгээр хорооны иргэн өндөр настан өв тээгч Чулуунцэцэг гуай угийн бичиг хөтлөх сургалтыг хороодод явуулсан. Энэ хүрээнд 14 дүгээр хорооны иргэний танхимыг дүүргийн Засаг даргын нэрэмжит угийн бичгийн үлгэр жишээ танхимтай болсон. Түүнээс гадна өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа өв, соёлыг т ээгч ахмадуудыг зээл, тусламжид хамруулах ажлыг чамлахааргүй зохион байгууллаа. Сүүлийн хоёр жилд 165 ахмадыг 620 орчим сая шахам төгрөгийн зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулж бидний ажлын үр дүн гарч байна. Дээрх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд гурван жилийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан гаргасан.
–Т а б ү х н и й э н эх ү ү с а н а л, санаачилгыг дүүргийн удирдлагууд хэрхэн хүлээн авдаг вэ. Хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын зүгээс 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн Ахмадын хороо, хороодын ахмадын зөвлөлүүд болон дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч “Хамтдаа үйлдвэрлэж туршлагаа солилцъё” үзэсгэлэн, худалдаа сургалтыг улирал бүр зохион байгуулж хэвшлээ.
–Ахмадын бусад холбоотойгоо хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Чингэлтэй дүүргийн ахмадын хорооноос ахмадуудаа зээл, төсөл хөтөлбөрт хамруулж хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх идэвх сонирхолтой болгож байгаа ажлыг Монголын Ахмадын холбоо, нийслэлийн Ахмадын хороодын удирдлагууд дэмжин ажиллаж байна. Ахмадууд шат шатны төр захиргааны байгууллагаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотоод, гадаадын зээл төсөл хөтөлбөрт хамруулах, төслийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, ахмадуудын хоршоо нөхөрлөл эрхлэх, хамтын хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих бодлогоо тодорхой болгох санал тавьдаг. Ер нь дэмжээд өгвөл ихийг хийж бүтээх хөдөлмөрч, бүтээлч өндөр настнууд олон бий. Одоо ахмадуудын дунд ганцаардал, нийгмийн бухимдал, эдийн засаг оюун санааны болон гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Ахмадууд гэр бүлийн болоод оюун санаа, эдийн засгийн хүчирхийлэлд өртөх явдал гарч байна. Хүний эрхийн комиссоос УИХ-д тавьсан хүний эрхийн хэрэгжилтийн талаарх илтгэл, түүнд гарсан судалгааны дүнд дөрвөн ахмад тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг, ахмадуудын 80 гаруй хувь нь ямар нэгэн суурь өвчлөлтэй гэсэн байна лээ. Амьдрал дээр зарим ахмадууд тэтгэврийн хэдээрээ үр хүүхдээ тэжээж өрх гэрээ авч явна. Сургалтын төлбөр тооцоог төлдөг ахмадууд ч байгаа шүү дээ үүний цаана эдийн засгийн эрх чөлөөний асуудал гарч ирнэ. Ахмадуудын тулгамддаг бас нэг асуудал нь ганцаардал. Тиймээс тэднийг нийгэмшүүлэх ажлыг тогтмол сайн зохион байгуулж ажиллах шаардлага гарч байгаа. Одоо бүсчилсэн хөгжлийн бодлого яригдаж байна. Дүүргийн хороодыг 5-6 бүс болгож хөгжүүлэх төрийн үйлчилгээг хүргэх,түгжрэл, төвлөрлийг сааруулах ажил хийгдэж байна. Үүнийг дагуулаад бүс буюу 5-6 хороодын дунд ахмадуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан хөгжлийн төвүүдийг барьж өгөхийг ахмадууд хүсэж байна.
Б.Оюун
1 сэтгэгдэл
Very interesting points you have remarked, thanks for putting up.Blog money