Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүмүүжил, ёс суртахуунд анхаарахгүй бол тэдний төлөвшил хэдхэн жилийн дараа нийгэмд том уршиг тарьж мэдэхээр байна. Хичээлээ тараад даалгавраа хийх, номын санд суух, дугуйлан сексэнд явдаг хүүхэд маш ховорджээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг зорилгогүй ирээдүй олноороо бойжиж байна гэсэн үг. Хэсэг бүлгээрээ нийлж аваад гудамжинд, эсвэл орцонд өдрийг өнгөрөөж байна. Багшийнхаа үгийг сонсох нь бүү хэл зодох гэж дайрдаг сурагчид байна гээд боддоо! Бүр тааруу дүн тавьсны төлөө багшийгаа 00 өрөөнд оруулж зодсон хэрэг гарсан шүү дээ.
Ахмад хүмүүсийг бүү хэл аав, ээж, багш нараа хүндлэхгүй хүүхэд хэн болох вэ?
Зүгээр ч суухгүй архи, тамхи, электрон тамхи, мансууруулах бодис хэрэглэж хэрэг төвөг өдүүлж байгааг яаралтай анхааралдаа авах цаг болжээ. Тэд бол бидний маргааш, Монголын ирээдүй.
Д.Дорж