МАН-ын Бага хурлын хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тодруулах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 30 хувийн квот авна гэдэг саналаа МАН-ын удирдлагуудад тавьсан гэдэг. Энэ үүднээсээ өөрийн хүмүүсээ нэр дэвшигчдийн эгнээнд шингээхийн төлөө уйгагүй шахаж байгаа дуулдсан. Тэдний нэг бол Соёлын дэд сайд П.Баттөр.
Түүнтэй МАН-ын төв байрны үүдэнд тааралдав. “Та нэр дэвших мандатаа авах нь тодорхой болсон уу? “гэж асуувал “Харин мэдэхгүй. Бага хурал л шийдэх байх” гэлээ.
Д.Дорж