2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь жагсаалтад орсонгүй, “фронтод” тулалдах шийдвэр гаргалаа. Харин АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр нар жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Н.Номтойбаярын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөхөөсөө буцахгүй гэж мэдэгдэж байсан ч бодит шийдвэр нь эсрэгээр гарлаа. Цаанаа ямар нэг учир байгаа биз. Т.Доржханд ч халхын хаана ч очсон ард түмэн намайг сонгоно гэж томорч байсан ч цагаа тулахаар бодлоо өөрчлөв. Л.Гантөмөрийн хувьд С.Баярцогтыг тойрог руу шидээд өөрөө цэвэрхэн шиг жагсаалтын эхэнд бичигдлээ.
Д.Дорж