Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна.
Уг арга хэмжээнд ЦССҮТ оролцож иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйлчилгээ авах аж. Өдөрлөгийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулж байна. Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье.