“Өнөөдөр 2024.05.25-ны өдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хуулийн хугацаанд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Тус бүртгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө” гэж АН-аас мэдээллээ.
Гэхдээ нэр дэвшилтээс улбаалсан зөрчил үүссэн нь зарим сайтын мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх хэмжээнд хүртэл зарим хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, улмаар тус тусынхаа мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зөрчлийг дэвэргэсэн мессэж цацаж байх шиг.
Д.Дорж