Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байна. Энэхүү санаачилгыг өрнүүлэхээс өмнө ч мод тарих ажил нийслэлийн хэд хэдэн дүүрэг, хороонд амжилттай хэрэгждэг байсан.
Тухайлбал, БЗД-ийн 41 дүгээр хороо, 30 дугаар сургуулийн ард 10 жилийн өмнө хэдэн эгч мод суулгаж, улмаар байн байн услаад явж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Тухайн үед тарьсан модыг суга татах хүн байгаагүйд баярлах юм. Өнөөдөр ийм сайхан өндөр ургажээ. Дахиад 10 жил өнгөрөхөд энд ой шиг орчин бий болох нь тодорхой. Өглөөний 06 цагт мод суулгаад усалж байсан тэр эгч нарт хэлээгүй үгээ одоо хэлье. Маш их баярлалаа, та бүхэндээ.
Сэтгүүлч Д.Лхагва