АН-ын Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ тодруулсны дараа хэд хэдэн горилогч тойргоо голж сүйд майд болж билээ. Тэдний нэг бол элийрэгч хэмээх Ц.Уянга. Түүний хувьд АН-д элсээд жил ч болоогүй байхдаа энэ том намын нэр дээр мандат авсан нь гайхалтай. Хамгийн гол нь тооноор орж ирчихээд шууд л УИХ-д нэр дэвшихэд Ц.Элбэгдорж хамгийн их нөлөөлсөн гэдэг нь үнэн.
Насаараа энэ намд зүтгэсэн үнэнч хүмүүст нь тойрог олдохгүй байхад шууд нөлөөгөөр мандат авчихаад “Би СХД-т нэр дэвшихгүй. Хандивласан мөнгөө буцааж авая” гэж намын удирдлагуудаа шантаажилж байсан тэрбээр тойрогтойгоо үлдсэн бололтой.
Д.Дорж