ИРГЭНИЙ ҮГ: Автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгосон ч сахилга хариуцлага, ухамсар нь огт дээшилсэнгүй. Бэлэн мөнгө байнга авна, утсаар ярина, хурд хэтрүүлнэ, гэрлэн дохио зөрчинө, хөгжим чарлуулж зорчигчдын ая тухтай байдлыг аллагдуулна, цонхоор шүлс, хогоо хаяна, замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолоогоо тавьчихаад хоол иднэ…
Ийм хүмүүс яаж олон хүний нас настай холбоотой ажил хийж чадаж байна вэ? Хяналт шалгалт хийдэггүй юм уу? Зорчигчдын толгойг тоолохоосоо илүү автобусны жолоочийг камераар хяна!
СХД-ийн 10 дугаар хорооны иргэн Б.Баярмаа