Ээлжит 12 дахь удаагийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 3,4, 26, 36, 8,9, 11, 28 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо хийлээ.
Хүрэлцэн ирсэн иргэддээ МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн сэргэлт “20 минутын хот”концепцыг хэрэгжүүлэх реформ болон ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ үнийн өсөлттэй уялдуулан ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЭХ бодлогыг танилцууллаа.
Тус реформыг хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болно.
2020-2024 оны хооронд Сонгинохайрхан дүүрэгт боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтэц болон Дэд төвүүдийг дагасан хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их бүтээн байгуулалтууд хийгдсэн. Тухайлбал, 5 дугаар хороонд Хүүхэд, залуучуудын театр ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд театр, музей, уран зураг, сонгодог үзвэрүүд гээд урлаг соёлын бүхий л үйлчилгээг нэг доороос хотын төв орох шаардлагагүйгээр гэрийнхээ ойроос авах боломжтой болсон. Та бүхэн санал нийлэх байх.
Энэ бол 20 минутын хот төлөвлөлт Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжихэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж буй уялдаа холбоотой ажлуудын эхлэл юм.
Уулзалтын үеэр иргэд тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой санал, асуулт асууж байгаа бөгөөд МАН-ын мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ үнийн өсөлттэй уялдуулан ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЭХ бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална гэж тусгагдсан. Ингэснээр таны тэтгэвэр, тэтгэмж үнийн өсөлттэй шууд уялдан, жил бүр өсөж нэмэгдэх боломжтой болох юм.