МАН-аас СХД-т нэр дэвшин өрсөлдөж буй тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай иргэд сонгогчиддоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Тэрбээр өчигдөр дүүргийнхээ 20-р хорооны иргэд сонгогчидтой хийж МАН-ын мөрийн хөтөлбөрийн ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД ХҮРГЭХ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН бодлогоос танилцуулах үеэрээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан. Цаашид бид энэ мэт иргэдийн эрэлт хэрэгцээтэй асуудлуудыг шийдвэрлэх юм” хэмээн онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах талаар мөрийн хөтөлбөрийн онцлох заалтыг тайлбарлав.
Монгол шиг хүн ам цөөтэй улсад нийгмийн бодлого зайлшгүй түрүүлж явах ёстой. Тэгж байж хувь ч хүн ч, улс орон ч хөгжинө. Нийгмийн хамгааллын бодлого бол таны амьдралын баталгаа.