УИХ-ын ээлжит сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа алслагдсан 11, 20, 33 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ.
Баянзүрх дүүргийн 11, 20, 33 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт бол алслагдсан, малчин өрхүүдтэй. Гэвч хөгжлийг алс бус ойр байх зорилгыг дэвшүүлж өнгөрсөн хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг Баянзүрх дүүрэгт шат шатандаа хэрэгжүүлснээр иргэдэд хөгжлийг ойртуулж чадсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт алслагдсан хороодын иргэд итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт хийсэн ажил, хэлсэн үгтэй нэр цэвэр дээрх нэр дэвшигчдийг Монгол Ардын намаас илгээсэн учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгоно гэсэн юм.