АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 110 дугаар ангийн дарга удирдлагууд цэргүүдийг санал өгүүлэхдээ “МАН-аас нэр дэвшигч найман хүнийг дугуйлна шүү” гэдэг цаас халаасанд хийж өгсөн нь баригдсан. Одоо цагдаад шалгагдаж байна. Бас Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр ангид цэргүүдийг бөөнөөр нь МАН-д санал өгүүлэхээр ачиж очсон байна. Хамгийн ноцтой нь Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх их хэмжээний хуурамч мөнгө хэвлэсэн хэрэг гарлаа” гэгчлэн мэдээлэв.