Автобусны жолооч нарыг өндөр цалинтай ажилд нь яаж сонгон шалгаруулж авдаг юм бэ? Цагдаагийн хамгаалалттай Ёслолын цэргийн цуваа нэгдүгээр эгнээгээр явж байхад 16…/ар талын 3 тоог нь харж амжсангүй/ дугаартай автобусны жолооч сигналдаад дайраад байх юм. Сахилга хариуцлага нь огт дээшлэхгүй бна! Автобусны жолооч нарын сигналаа балмадаар чарлуулж байгаагаас болж өндөр настай, бие муутай хүмүүс, нялх нярай хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч бна! Нэг дураараа тэнэг жолооч сигналаа орилуулснаас болж гудамжинд ээждээ тэврүүлээд явж байсан 3-хан сартай нярай хүүхдийн тархинд цус харвасан тохиолдол гарсан шүү дээ!!! Автобусны жолооч нарт хатуу хяналт тавих цаг болж! Өнгөрсөн сард 25 дугаар эмийн сангийн буудал дээр ирсэн автобусны жолооч хүн бууж гүйцээгүй байхад хөдөлгөөнөө эхэлснээс болоод эмэгтэй хүн унасан хэрэг гарсан. Ер нь хурд хэтрүүлдэг, гэрлэн зөрчдөг, тамхи татдаг, бэлэн мөнгө авдаг, замын хөдөлгөөнд оролцож байж гар утас, дэлгэцээр кино, клип үздэг, видео колл хийдэг, утсаар ярьдаг, цонхоороо хог, нус шүлсээ хаядаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог гээд автобусны жолооч нартай холбоотой хэрэг зөрчил буурахгүй байна шүү!
БЗД-ийн иргэн Ц.Сүрэн