Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-д оруулж, улмаар С.Батболд албан тушаалаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Түүний оронд Ж.Батбаясгалан, Б.Мөнхбаатар зэрэг хэд хэдэн хүний нэр сонсогдож эхэлсэн ч МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлсэн юм.
Өнгөрөгч 1 дүгээр сарын 16-нд уг асуудлыг НИТХ авч хэлэлцэх үеэр заалнаас МАН-ын бүлгийн төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авч билээ. Ёстой л гэнэтийн зүйл болсон. Гэвч МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намын удирдах дээд байгууллагын шийдвэрийг сөрсөн дээрх үйлдэл таалагдсангүй.
Тэрбээр С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ илэрхийлж НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээсэн байна.
Д.Дорж