УИХ-ын гишүүн асан Д. Арвин хүнд өвчний улмаас өнөөдөр таалал төгслөө. Д.Арвин МАН-аас УИХ-д нэр дэвшиж дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан юм. 2012 оны сонгуульд мөн МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч тухайн тойрогт дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн. Улмаар дахин сонгуулиар нам нэгт одоогийн УИХ-ын гишүүн Б.Батзоригоос авсан саналаараа илүүрхэж ялалт байгуулсныхаа дараа шууд АН-д элссэн билээ. “Намын удирдах зөвлөл Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Б.Батзоригийг дэмж гэдэг чиглэл өгсөн. Энэ нь намаас гарах шалтгаан болсон” гэдэг утгатай мэдэгдэл хийж, улстөрд гомдол гэж байдаггүй юм гэж эрсхэн хэлж байлаа.
Барилгын “Их өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулж, бизнест амжилттай явж байгаад улстөрд хөл тавьсан түүхтэй.
Д.Дорж