Холливудын од, жүжигчин Николас Кэйжийн 276.000 ам.доллараар худалдаж авсан үлэг гүрвэлийн ясыг Монголын талд эргүүлэн өгөхийг АНУ-ын прокурор, шүүх зөвшөөрсөн байна гэж BBC мэдээллээ. Манай Засгийн газар өөрсдийн эх нутгаасаа алдсан уг ясыг эргүүлэн авах талаар Америкийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.
Уг үлэг гүрвэлийн ясыг хэн ямар замаар хил давуулсан, улмаар холливудын алдартай жүжигчинд худалдагдах болсон нь хачирхалтай. Өмнө нь мөн л Америк руу алдаад байсан “Батаар” хэмээх үлэг гүрвэлийн ясыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа хөөцөлдөж байж Монголд буцаан авчирч байсан гэгддэг.
О.Болор