БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ойрын түнш БНХАУ-д удаа дараа айлчилж байсан бол Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ сарын 20-21-нд хойд Солонгост айлчлал хийж байгаа нь дэлхийн анхаарлын төвд байна. БНХАУ-ын даргын айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэж байгаагаа Ким Жон Ун мэдэгджээ.
Олон улсын ажиглагчдын хувьд Си Зиньпиний айлчлалыг Америк, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дэмжих зорилготой гэж үзэж байна.
https://www.dw.com/en/xi-jinping-arrives-in-north-korea/a-49273665