Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүд үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол Төрийн тэргүүний зарлигаар олгодог улсын цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой хэмээн сануулжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нарыг тус тусад нь хүлээн авч уулзах үеэрээ тодорхой дурджээ.