Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгсийн Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, аварга цолны мялаалга наадам энэ сарын 18-нд Хэнтий аймгийн төв Чингис хаан хотод болох байлаа.
Гэхдээ энэ жилийн наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй асуудлаас болж уг наадмыг түр хойшлуулжээ. Э.Оюунболд аваргын хувьд одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ аварга Солонгост шинжилгээ өгөхөөр очоод байгаа аж.
Б.Бат