МҮБХ хоёр хуваагдаж, хоёр толгойтой болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Энэ жилийн наадмын түрүү бөхөөс сэргээш илэрсэн байж болзошгүй талаарх мэдээлэлтэй холбогдуулж Л.Чинбат тэргүүнтэй холбооноос мэдэгдэл гаргаж, түрүү бөхийн цол, чимэг, бай шагналыг хураахыг шаардсан.
Тэгвэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй нөгөө холбоо нь үүсээд буй асуудалтай холбогдуулж мөн мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнийг аварга Э.Оюунболдын хамт БНСУ-ыг зорьсон, допингийн шинжилгээнд нөлөөлөхийг оролдож байна хэмээн ор үндэсгүй худлаа гүтгэж байна” гэгчлэн няцаалт хийсэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Ё.Барс