АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг ирэх 6 дугаар сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар болсныг CNN агентлаг мэдээллээ. Уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой хувилбарын нэгэнд манай улсын нийслэл Улаанбаатар тод яригдаж, Сингапуртай тунаж үлдээд байсан ч талууд эцсийн бүлэгт Сингапурыг сонгожээ.
Дональд Трамп энэ талаар өөрийн твиттер хуудсандаа “Уулзалт ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт болохоор боллоо. Энэхүү уулзалтыг дэлхийн энх тайвны төлөөх онцгой мөч байлгахын төлөө бидний хэн хэн нь хичээх болно’ хэмээн жиргэжээ.