АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар /импичмент/ Конгрессын Сенатын танхимд лхагва гарагт санал хураалт явуулж, түүнийг буруутгасан үндэслэлүүдийг олонхын саналаар хэрэгсэхгүй болгожээ.
Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгасан юм. Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудал эзэлсэн Сенатын танхимын гишүүд уг үндэслэлүүдийг 52-48, 53-47 харьцаатай саналаар хэрэгсэхгүй болгосон байна.
АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийг өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн үзэж, импичментийг эхлүүлсэн гурав дахь тохиолдол энэ юм. Өмнө нь Эндрю Жонсон /1868 он/, Билл Клинтон /1998 он/ нар импичментэд холбогдож байсан бөгөөд Сенат тэднийг мөн гэм буруугүй хэмээн үзжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.